Хятадын анхны шинжлэх ухааны уран зөгнөлт Wandering earth кино энэ сарын таванд нээлтээ хийснээсээ хойш хоёр тэрбум юаний орлого олжээ. Ингэснээр Хятадын түүхэн дэх хамгийн өндөр ашиг олсон киноны нэг болсон байна.

Киноны найруулагчаар Франт Гво ажилласан бөгөөд зөгнөлт зохиолч Лиу Цишины ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Уг кинонд олон улсын аврах багууд хамтарч байгаа, Орос цэрэг Хятад хамтрагчаа аврахын тулд амиа золиосолж байгаа зэргээр эх оронч бус үзэл санааг харуулсан нь бусад Хятад кинонуудаас ялгаатай гэнэ.

Энэ онд Шанхайн хэрэм, Хайгуулч зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд нээлтээ хийх юм.

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн Ready player one, Pacific rim зэрэг кинонууд Америкаас ч илүү Хятадын зах зээлээс өндөр ашиг олсон бөгөөд Хятадын кино зах зээл 2022 он гэхэд дэлхийд тэргүүлэх магадлалтай гэнэ.

Эх сурвалж: The Guardian, Forbes