Америкийн хууль зүйн департамент Хятад, Тайваний компани болон Тайваний гурван иргэнийг санах ойн чип үйлдвэрлэгч Микрон компаний худалдааны нууцыг хулгайлахаар оролдсоныг илрүүлжээ

Тайваний иргэд Микрон компаний Тайван дахь салбарт ажиллаж байгаад Юнайтад Микроэлектроникс корпорацитай хамтарч худалдааны нууцыг нь хулгайлахыг завдсан байна.

Харин Юнайтад Микроэлектроникс корпорац нь Хятадын Фужиан Жинхуагийн нэгдсэн холбоо компанитай хамтарч ажилладаг гэнэ. Америкийн хууль зүйн департамент эдгээр байгууллагатай холбогдох гэж оролдсон ч чадаагүй байна.

Хууль зүйн департамент Даваа гарагт Америкийн компаниудын онгоцны хөдөлгүүрийн технологийн хулгайлахыг завдсан Хятадын хоёр тагнуулчийг илрүүлсэн юм.

Эх сурвалж: CNN, The Guardian