Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын дэд дарга Ван Чишань энэ сарын 10-12-нд манай улсад айлчлахаар боллоо. Айлчлалын хүрээнд хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байгаа ба тэрээр маргааш манай улсад ирнэ. 

Ван Чишань нь өнгөрсөн онд Хятадын дэд даргаар сонгогдсон бөгөөд 2008-2013 онд дэд ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Тэрээр Хятадын дэд даргаар сонгогдсоноос хойш Герман, Нидерланд, Пакистан, Израйль зэрэг улсад албан айлчлал хийсэн байна. 

Дашрамд дурдахад, манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 оны байдлаар 6.37 тэрбум долларын худалдаа хийсэн юм. Манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятадад ногдож бөгөөд 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг тавьжээ. 

Хятад улс манайд улсад 1990-2017онд 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувийг геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт эзэлж байна.