Их Британий гадаад хэргийн нарийн бичгийн дарга Жереми Хант твиттер хуудсаараа дамжуулан, “Хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй ч Хонг Конгийн иргэд хуулийн дагуу тайван жагсаал хийх эрхтэй” гэж жиргэжээ. 

Харин Хятадын гадаад хэргийн яам үүний хариуд Хантыг колончлолын үе шигээ заналхийлэл үзүүлж бусад орны асуудалд оролцож байна. Хонг Конг эх нутагтаа эргэн ирсэн. Гэвч Их Британи өөрсдийгөө аврагч гэж бодож байна. Тус улсын колони байхад Хонг Конгт сонгууль өгөх, жагсах эрх байгаагүй” гэжээ. 

Хонг Конгийн иргэд өнгөрсөн сараас эхлэн Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байгаа юм. Учир нь уг хууль батлагдсанаар Хятадыг эсэргүүцдэг Хонг Конгийн улс төрчид хэлмэгдэх магадгүй гэж үзжээ.

Жагсагчид Даваа гарагт парламентын ордон руу нэвтэрч цонхыг нь хагалан хананд дээр Хятадыг эсэргүүцсэн утгатай зүйлс бичиж колончлолын үеийн тугийг өлгөсөн байна. Улмаар жагсаалд оролцсон 18 хүн, цагдаа нарын хувийн мэдээллийг онлайнаар тараасан найман хүнийг саатуулжээ. 

Их Британий колончлолд байсан Хонг Конг 1997 онд Хятадын мэдэлд орсноор өөрсдийн гэсэн хуулийн системтэй болсон юм. 

Эх сурвалж: BBC, Al jazeera