Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт 6,6 хувьтай гарсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг нь Хятадаас шалтгаалдаг тул энэхүү уналт нь дэлхийн бусад орнуудад ч нөлөөлөх юм.

Өнгөрсөн сард тус улсын ажилгүйдлийн түвшин 11-р сарынхаас 0,1 хувиар өсөж 4,9 хувьд хүрсэн байна.

Үүнд Хятад, Америкийн худалдааны дайн гол нөлөө үзүүлж байгаа юм. Учир нь Хятадын засгийн газар импортын татвараас болж Америкаас бараа худалдан авалгүй дотоодоосоо хэрэгцээгээ хангахаар ажиллаж байна.

Мөн компаниуд хөрөнгө оруулалт, хүний нөөцийн асуудлаа хойшлуулах, ажилчдаа удаан хугацаагаар амраах зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ.

Тухайлбал, Шенжен мужийн цахилгаан бараа, бөс бараа, авто сэлбэгийн үйлдвэрүүд ирэх сард болох Сар шинийн баяраас хоёр сарын өмнө ажилчдаа амраажээ.

Сүүлийн хагас жилд Хятадын эдийн засгийн гол үүсвэр болох өмчийн худалдаа, үйлдвэрлэл болон жижиглэн худалдаа буурсан байна. Үүнээс гадна цалингийн өсөлт багасаж өрхийн өр зээл нэмэгдсэн нь Хятадын хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаа гэнэ.

Гэвч сүүлийн саруудад Засгийн газар нь эдийн засгаа дэмжихийн тулд барилгын төслүүдийг хурдасгах, татвар бууруулах, банкны хүүг багасгах зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

Эх сурвалж: BBC, Wall street journal