Хятадын эрдэмтэд мэс заслын үед нээлттэй шархнаас цус алдалтыг зогсоох биологийн цавуу бүтээжээ. Уг цавууг хэт ягаан туяаны тусламжтайгаар хоргүй устөрөгчийн гель болон хувиргадаг байна. Ингэснээр уг цавуу нь зүрхний цохилт зэрэг хөдөлгөөнийг үл харгалзан тухайн эрхтний гөлгөр, цус гоожсон гадаргуутай барьцалдах гэнэ.

Уг цавуу нь хоргүй химийн бодис агуулдаг бөгөөд 290 ммхг хүртэл хүчтэй цусны даралтыг тэсвэрлэх чадалтай учир задрахаас сэргийлсэн оёдол тавих шаардлагагүй юм.

Эмч нар амьтны зүрхний зургаан мм-ын диаметртай нүхийг оёдол тавилгүйгээр энэхүү цавуугаар нааж 20 секундын дотор цус алдалтыг зогсоосон байна.

Уг цавууг зөвхөн амьтны эд эрхтэн дээр туршсан бөгөөд одоогийн хэрэглэдэг оёдол, мэс заслын цавуунаас илүү үр дүн үзүүлжээ. Иймээс энэхүү цавууг 3-5 жилийн дараа хүний хагалгаанд хэрэглэхэд бэлэн болно гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: RT, CNN