Хятадын Шаньши муж дахь Жианкунгоу хогийн цэг ашиглалтын хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрсэн байна. Учир нь тус цэг өдөрт 2500 тонн хог хүлээж авах хүчин чадалтай ч 10 мянган тонн хог хаягддаг байжээ. 

Жианкунгоу хогийн цэг нь 1994 онд баригдсан бөгөөд 2044 он хүртэл найман сая оршин суугчийн хогийн хадгалах зориулалттай юм. Тус цэг нь 700 мянган метр.кв талбай, 150 метрийн гүнтэй ба 34 сая куб метр хогны багтаамжтай байна. 

Хятадын засгийн газар хогийн цэгийн тоог цөөлж хогоо шатаах арга хэрэглэх зорилт тавьсан ба Жианкунгоу цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгох юм.

Хятадын статистикийн газрын мэдээлснээр 2017 онд орон даяар 215 сая тонн хог цуглуулсан нь 10 жилийн өмнөхөөс 152 саяар илүү гарсан байна.

Тус улсад одоогоор 654 хогийн цэг, 286 шатаах газар байдаг ба 2020 оны сүүлчээр том хотуудын хог хаягдлын 35 хувийг дахин боловсруулах төлөвлөгөө гаргажээ.

Эх сурвалж: BBC, Sixth tone