Нүүр царайгаа олны танил хүмүүсийнхтэй солих боломжтой Хятадын хиймэл оюун ухааны Зао аппликейшний аюулгүй байдлын асуудал эргэлзээтэй байна. 

Уг аппликейшн нь тухайн хэрэглэгчийн зургийг сонгосон видео, GIF зурганы оронд орлуулдаг ба хамгийн олон татагдсан аппликейшн болжээ. 

Зао аппликейшнийг ашиглахын тулд утасны дугаараараа бүртгүүлээд Леонардо ДиКаприо, Мэрилин Монрое зэрэг алдартнуудын бичлэгт өөрийн зургаа орлуулдаг байна. Гэхдээ Роёторс агентлагийн мэдээлснээр тус аппликейшн нь хэрэглэгчийн зургийг маркетингид ашиглах боломжтой ба аюулгүй байдлыг нь бүрэн хангаж чаддаггүй байна. 

Сүүлийн үед эрчээ авч буй хиймэл оюун ухааны аппликейшнүүд аюулгүй байдлын талд эргэлзээтэй байгаа юм. Тухайлбал, Оросын программистуудын бүтээсэн хүний зурагны нас, хүйсийг өөрчилдөг FaceApp аппликейшн хэрэглэгчийн гар утсан дахь бүх зургийг татаж авдаг гэдгээрээ асуудал үүсгэж байжээ.  

Эх сурвалж: CNN, Forbes