Хятадын Юүтү судалгааны робот сарны харанхуй хэсгийн гадаргаас оливин гэх ногоон, талсжсан эрдэст бодис олжээ. Энэ нь сарны гадаргын доор дэлхийтэй ижил царцдас байдаг гэх эрдэмтдийн олон жилийн таамгийг баталж байгаа юм. Америкийн Аполло хөлөг сүүлийн 60 жил уг таамгийг нотлох баримт олоогүй байна.

Юүтү роботыг тээвэрлэсэн Chang'e 4 судалгааны хөлөг өнгөрсөн 12-р сард сарны харанхуй талд газардсан бөгөөд Юүтү робот өнгөрсөн нэгдүгээр сард сарны гадаргын гүнд оливин байгааг тогтоожээ. Улмаар уг оливин нь 72 км диаметртэй галт уулын тогооноос гардаг болохыг илрүүлсэн байна.

Сарны харанхуй талд солирын од унаснаас үүссэн галт уулын тогоо их байдаг ба энэ нь царцдасын эрдэс бодисуудыг ил гаргасан гэж эрдэмтэд үзжээ. Мөн Юүтү роботын газардсан хэсэгт өмнө нь чулуу ихтэй байсан ч огторгуйн туяа, нарны салхинаас үүдэн шороо болж хувирсан гэнэ.

Хятадын эрдэмтэд энэ оны сүүлээр сарны харанхуй талын дээжүүдийг авчруулахаар сансрын хөлөг илгээх бөгөөд 2025-2030 онд анхны сансрын нисгэгчдээ саран дээр буулгах юм.

Эх сурвалж: SCMP, CNN