Хятадын тагнуулчид серверийн схем хавтанд суурилуулсан Super Micro Computer компаний бичил чипээр дамжуулан Apple, Амазон зэрэг 30 компаний мэдээллийг хулгайлсан гэж Блүүмберг агентлаг мэдээллээ.

Агентлагийн сэтгүүлчид жилийн турш хийсэн мөрдлөгөөрөө Батлан хамгаалах газар, байлдааны хөлөг онгоц, тагнуулын төв газрын компьютер аюултай серверт холбогдсон байгааг илрүүлжээ.

Америкийн ихэнх томоохон компани, банкууд Super Micro Computer компаний чипийг ашигладаг юм. Мөн Хятад дэлхийн нийт суурин компьютерын 90 хувийг үйлдвэрлэдэг учир энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд хялбар байдаг гэнэ.

Үүнийг Apple, Амазон, Super Micro Computer компани үгүйсгэсэн бол Блүүмберг агентлаг Apple , Амазоны төлөөлөгчид, аюулгүй байдлын газрын зургаан ажилтнаас мэдээлэл авсан гэжээ.

Эх сурвалж: BBC, Telegraph