Албан ёсны мэдээллээр коронавирусээр 31161 хүн халдварлаж, 636 нас баралт бүртгэгдээд байна. Гэвч Хятадын хамгийн том интернет үйлчилгээ нийлүүлэгч Тэнсэнт компанийн коронавирустай холбоотой тоо зарладаг албан ёсны сайт дээр өчигдөр хэсэг хугацаанд албан ёсны мэдээллээс 80 дахин их тоо харагджээ. 

Эндээс харахад халдвартай хүмүүсийн тоо 154 мянга, нас барагчдын тоо 24589 байна. Харин нийт эдгэрсэн хүмүүсийн тоо дөнгөж 269 байсан ба сэжигтэй тохиолдлууд 80 мянга дөхсөн байв.  

Уг асуудлын талаар Хятадын удирдлагууд болон Тэнсэнт компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Үүнээс гадна коронавирусийн талаар мэдээлэл тархахаас өмнө Уханийн нэгэн цогцос шатаах газар руу өдөрт зуу гаруй цогцос зөөж байхыг харсан гэж зарим иргэд мэдээлжээ.  

Мөн Вэйбо сүлжээн дээр нэгэн өвчтөн, "Нөхцөл байдал маш муу байна. Байнга цахилгаан тасарч хүмүүс өдөр болгон даарч байна. Эмч, сувилагч нар хүрэлцэхгүй байгаа юм уу? Намайг анх өвчтэй болсон нь тогтоогдсоноос хойш хэн ч уулзаагүй." гэж бичсэн байна.

Эх сурвалж: DailyMail, NYTimes

А.Санжаанамсан