Хятадын армийн техник хэрэгслүүд Пүрэв гарагийн өглөө Хонг Конгийн хилийг давсан гэж Шиньхуа агентлаг нийтэлжээ. Харин Хятадын талын мэдээлснээр энэ нь энгийн жил бүр явагддаг цэргийн үйл ажиллагаа байсан гэнэ. 

Синхуа агентлагт нийтлэгдсэн зурагнаас харахад цэргүүдийг тээвэрлэсэн хуягт танк, шумбагч хөлгүүд хил дээр ирсэн байна. Мөн энэ жил өмнөх жилүүдтэй ижил тооны цэрэг, техник ашиглаж байгаа ба ойролцоогоор 8-10 мянган цэрэг байгаа гэнэ. 

Хонг Конгийн жагсагчид ирэх Бямба гарагт дахин жагсаал хийх ба Хятадын цэргийн үйл ажиллагааг үүнтэй холбоотой байх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж байна. 

Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр цагдаагийн газраас Бямба гарагийн жагсаалыг хориглох бичиг ирүүлсэн гэнэ. Мөн жагсаалын удирдагчдын нэг болох Жимми Жамыг ресторанд байхад нь бэйсболлын цохиур, хутгатай үл таних хоёр этгээд дайрсан байна. 

Сүүлийн долоо хоногуудад жагсагч, сэтгүүлч, Хонг Конгийн ардчиллыг дэмжигчдийг чиглэсэн хүчирхийлэл гарах болсон юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт гурван жагсагчийг хутгалж гэмтээсэн бол өнгөрсөн сарын 21, энэ сарын таван болсон жагсаалын үеэр зэвсэгтэй этгээдүүд жагсагчид руу халдсан байна. 

Эх сурвалж: The guardian, Al jazeera