Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлаас болж Хятадын зарим импортод тавих хоригоо 12 сарын 15 хүртэл хойшлууллаа. Трампын энэхүү шийдвэр Америкийн иргэдийн Зул сарын худалдан авалтад дарамт учруулахгүй байх зорилготой гэнэ. 

Эдгээр импортод гар утас, нөүтбүүк, видео тоглоомын гар, тоглоом, компьютерын дэлгэц, гутал, хувцас зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа юм. Харин бусад импортын барааны татвар ирэх сарын нэгнээс эхлэн 10 хувиар нэмэгдэнэ. 

Энэхүү хоригийг хойшлуулах шийдвэр технологийн хөрөнгө оруулалтын зах зээлд эерэгээр нөлөөлж чипийн зах зээлийн индекс 2.8 хувь, худалдаа, үйлдвэрлэлийн General Electric компаний хувьцаа 4.4 хувиар өсчээ. 

Мөн Дов Жонесийн индекс 1.4, Наксад индекс 1.9 хувиар өссөн ба Apple компаний хувьцаа дөрвөн хувиар нэмэгдсэн байна. 

Хятадын тал Америкийн ХАА-н бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлээгүйгээс болж Трамп энэ сарын нэгэнд Хятадын 300 тэрбум долларын импортод 10 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. 

Зарим шинжээчдийн хэлснээр Америк татвараа хойшлуулж байгаа нь худалдааны дайн дууссан гэсэн үг биш гэжээ. 

Эх сурвалж: BBC, Politico