Хятадын боловсролын яам бага, сургуулийн хүүхдүүдэд социалист үзэл, Коммунист намын бодлогыг заах зорилготой аппликейшн, вебсайт зохион бүтээсэн гэнэ.

Аппликейшний хичээлийг Ардын өдөр сонин бэлтгэх бөгөөд үүнд Хятадын 56 үндэстэн, ерөнхийлөгч Ши Жинпиний ажил хэрэг зэрэг сэдэв багтсан байна.

https://twitter.com/jgriffiths/status/1115396482293747712?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1115396482293747712&ref_url=https%3A%2F%2Fwww.cnn.com%2F2019%2F04%2F08%2Fasia%2Fchina-students-socialist-theory-app-intl%2Findex.html

Хятадын засгийн газар энэ оны эхээр уг аппликейшний томчуудад зориулсан хувилбарыг гаргасан бөгөөд үүнийг Коммунист намын 90 сая гишүүн болон төрийн өмчийн компаниуд татаж авчээ.

Уг аппликейшний хэрэглэгчид Ши Жинпиний тухай нийтлэл унших, бичлэг үзэх бүрт оноо авдаг бөгөөд өдөрт 30 оноо авах ёстой тул уг үйл явцыг хакердах олон удаагийн оролдлого гарсан байна.

Эх сурвалж: CNN