Хятадын гадаад хэргийн яам Канадад баривчлагдсан Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоугийн хэргээс болж Америк, Канадын элчин сайдуудыг шүүхэд дуудсан байна.

Тухайлбал, Америкаас Хятадад суух элчин сайд Терри Брэнстадыг “Хятадын иргэнийг шалтгаангүй баривчлах зааварчилгааг Канадад өгсөн” хэрэгт, Канадын элчин сайд Жон МакКаллумыг “Хятадын иргэний эрхийг зөрчин хууль бус баривчилгаа хийсэн” хэрэгт тус тус буруутгажээ.

Түүнчлэн тэднээс хатагтай Мэнгийг баривчлах тушаалыг хүчингүй болгон даруй суллахыг шаардаж байгаа гэнэ.

Мэн Ванзоу Ираны хоригийг зөрчсөн хэргээр энэ сарын нэгэнд Канадын Ванкувер хотоос баривчлагдсан бөгөөд Америк руу шилжүүлэгдэх гэж байгаа юм. Хуавейгийн зүгээс хатагтай Мэн Америк, НҮБ, Европын холбооны хууль, хоригийг зөрчөөгүй гэсэн байна.

Харин Америкийн тагнуулын газар Хуавейг Хятадын засгийн газрын тагнуулын үйл ажиллагаанд тусалдаг байж магадгүй гэж үзсэн байна.

Улмаар засгийн газрын ажилчдыг улсын нууц задруулж болзошгүй хэмээн Хуавей компаний бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглосон юм. Мөн иргэдийг ч тус компаний гар утаснаас татгалзахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN, The Guardian