Хятадын төрийн консул Шэньжэн хотын эдийн засаг, соёлын хөгжлийг хурдасгаж Хонг Конг, Макаогийн түвшинд хүргэнэ гэж мэдэгдлээ. Улмаар Шэньжэн хот нь 2025 он гэхэд эдийн засаг, 2050 онд худалдаагаараа дэлхийд тэргүүлэх гэнэ. 

Азийн эдийн засгийн төв болсон Хонг Конгт хоёр сарын турш засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байгаа нь аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Хятадын засгийн газар 1990-ээд онд жирийн тосгон байсан Шэньжэнийг үйлдвэрлэл, технологийн салбарын төв болгон хөгжүүлжээ. Өдгөө тус хотод Тенсент, Хуавей зэрэг Хятадын томоохон компаниудын төв салбар байрладаг юм. 

Эх сурвалж: Asian nikkei review, Reuters