МХЕГ, цагдаагийн байгууллагад үхсэн малын мах бэлтгэж байж болзошгүй гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалт хийхэд Хятад иргэд СХД-ийн 32-р хороо буюу Эмээлтэд их хэмжээний муудсан маханд өнгө оруулж худалдаалж байжээ. Тиймээс хуулийн дагуу байгууллагын үйл ажиллагааг зогсоож лацадлаа.

Махыг 40 тонны контейнерт махыг хадгалж байсан ба хөлдүү махыг усанд хийж гэсгээсний дараа шулдаг байна. Анхан шатны үзлэгийн явцад хэдий хэмжээний үхсэн малын мах байгаа эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд махыг гэсгээж байсан усанд химийн бодис хийсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно гэлээ. Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг том жижиг нийлсэн 30 гаруй махны үйлдвэр байгаа юм.

Махны нийлүүлэлт эрс багасаж, эрэлт ихэссэнтэй холбоотойгоор үхэр болон хонины махны үнэ 10 мянган төгрөг даваад байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар  үхрийн цул мах кг нь 14383 төгрөг, үхрийн ястай мах 11912 төгрөг, хонины ястай мах 10658 төгрөг, адууны ястай мах 9188 төгрөг, ямааны ястай мах 8800 төгрөгийн үнэтэй байгаа юм.