Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Сауди Арабын эвсэл”-ийн илгээсэн агаарын пуужин Саада хотын нэгэн дэлгүүр дээр унасан байна. Үүнээс болж 50 хүн амиа алдаж 77 хүн шархдсан байна.

Улаан загалмайн олон улсын хорооны хэлж байгаагаар дэлгүүрийн ойролцоо зогсож байсан сургуулийн автобус бөмбөгдөлтөд өртөж 15 -аас доош насны 29 хүүхэд амиа алдаж 30 нь шархаджээ.  

Энэ талаар тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Мирелла Хобеиб, “Хотын эмнэлэг өглөөнөөс хойш олон нас барсан болон шархадсан хүн хүлээн авч байгаа юм. Энэ нь цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Хүүхдүүдийн ийм аюулд оруулсан нь үнэхээр аймшигтай” гэв.

Бөмбөгдөлтөөс болж хүүхдүүд их хэмжээний цус алдаж заримынх нь дөрвөн мөч тасарсан байна.

Харин “Саудын Арабын эвсэл”-ийн зүгээс сургуулийн автобусыг бөмбөгдөх зорилго байгаагүй гэж мэдэгдсэн юм. Эвслийн удирдагч, хурандаа Турки Малики энэ талаар,  “Пүрэв гарагийн өглөө болсон үйл явдал Хюнти хөдөлгөөний Лхагва гарагт хийсэн халдлагын хариу цохилт байсан” гэв.

Исламын шашны Хонти хөдөлгөөн өнгөрсөн Лхагва гарагийн шөнө Саудын Арабын Жизан хот руу пуужин илгээсэн байна. Үүнээс болж нэг хүн амиа алдаж олон мянган хүн шархаджээ.

Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсууд Ираны босогчдын Хюнти хөдөлгөөний эсрэг хамтарсан цэргийн үйл ажиллагаа явуулдаг юм.

Америк “Саудын Арабын эвсэл”-ийн Хюнти хөдөлгөөний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд нисдэг тэрэгний түлш, тагнуулын ажиллагааны тусламж үзүүлдэг байна.

Харин НҮБ тус бөмбөгдөлтөд Йемений засгийн газрыг буруутгаж байгаа ба мөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээнд суухыг хүсч байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN, BBC