Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга хакухо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэншил авсан талаар тус улсын Засгийн газрын сэтгүүлд мэдээллээ. 

Ингэснээр тэрээр зодог тайлсныхаа дараа сумогийн холбоонд багшаар ажиллаж өөрийн нэрийн дэвжээг байгуулах боломжтой боллоо. Мөн тэрээр 2020 оны олимпыг нээх тамирчдын тоонд орох юм. 

Сумогийн дэмжээнд барилдахад Японы иргэншил шаардлагагүй ч тухайн бөх зодог тайлсны дараа багшлахын тулд иргэншил авах ёстой байна. Хакухо М.Даваажаргал өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан ба үүнийг ерөнхийлөгч Х.Баттулга зөвшөөрсөн юм. 

Түүнээс өмнө кёкүтэнзан Б.Энхбат, асакэкирьюү Б.Дашням, кёкүтэнхо Н.Цэвэгням нар Япон улсын иргэн болж байсан юм.

Хакухо нь иргэншлээ сольж багшлах эрх авч буй гурав дахь их аварга бөгөөд өмнө Акебоно, Мусашимару нар Америкийн иргэншлээсээ татгалзаж байжээ. 

Эх сурвалж: Kyodo