Их Британи энэ сарын 31-нд Европын холбооноос албан ёсоор гарахыг Европын парламентын хурлаар дэмжлээ. Хурлын төгсгөлд хагацлын тухай дуу явах үеэр парламентын төлөөлөгчид гар гараасаа барьж зарим нь уйлжээ. 

Ийнхүү Их Британи 47 жилийн дараа Европын холбоог орхихоор болж байгаа ба тус холбоог орхисон анхны улс болох юм. 

Их Британи Европын холбооноос гарсан ч энэ оны сүүл хүртэл эдийн засгийн арга хэмжээнд оролцсон хэвээр байх ба цаашдын худалдааны асуудлыг тохиролцох гэнэ. 

Их Британи Европын холбооны худалдааны хэлэлцээр ирэх гуравдугаар сараас эхлэх ба 12 -р сарын 31 хүртэл үргэлжлэх ёстой гэж Их Британий засгийн газар үзэж байгаа юм. 

Эх сурвалж: AP, BBC