Их Британий ерөнхий сайд Борис Жонсон цагаачлал олгох шинэ системийг 2021 оноос нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр шинэ систем цагаачдын боловсролын түвшин, ур чадвар, одоо ажиллаж байгаа газрын цалин зэргийг шалгаж, оноогоор үнэлэх юм.

Товчхондоо цагаачлал хүсэж буй иргэний оноо өндөр байх тусам Их Британийн виз, ажлын байр илүү амархан олдоно гэсэн үг. 

Ерөнхий сайд Борис Жонсоны хэлснээр, "Их Британи дэлхий дээрх хамгийн шилдэг хүмүүсийг цуглуулна" гэжээ. Энэхүү систем Их Британид цагаачлан амьдарч буй иргэдэд ч хамааралтай юм.

Шинэ системийн дагуу 0-10 оноо авсан цагаачид 20480-23039 паундын цалинтай ажилд орох боломжтой болно. Харин 10-20 оноотой цагаачдыг 23040-25600 паундын цалинтай ажилд авах юм.

Өнгөрсөн оны статистикаас харахад Их Британийн хүн амын 6.2 хувь нь Ази хүмүүс байна. Мөн 2018 онд Их Британид зорчсон гадаад иргэдийн 50 гаруй хувь нь Азиуд байгаа юм. 

Эх сурвалж: Gov.uk, FoxNews