Өнгөрсөн сард Их Британи Ессекс мужид ачааны машины хөргүүрээс олдсон Вьетнамын 39 дүрвэгчийн цогцсыг нутагт нь авчрахад 110 мянган долларын хандив цуглараад байна. Хандивын мөнгөөр цогцсуудыг Вьетнам руу тээвэрлэх нислэгийн зардлыг төлөх юм. 

Цогцсыг тээвэрлэхэд нэг гэр бүл 2204 долларын төлбөр төлөх шаардлагатай ба чандарласан тохиолдолд үнэ 66 хувиар хямдрах гэнэ. 

Вьетнамын засгийн газар Даваа гарагт хохирогчдын ар гэрт цогцос тээвэрлэх зардлыг зээлээр олгох санал тавьсан юм. Гэвч зарим хохирогчдын ар гэр их хэмжээний зээлтэй байгаа ба энэ нь улам дарамт болно гэжээ. 

Иймд Берлин болон Бирмингхам хот дахь Вьетнамын иргэдийн холбоодын санаачлагаар хандивын аян эхлүүлсэн ба хэд хэдэн байгууллага хохирогчдын ар гэрт тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. 

Тухайлбал, Вьетнамын томоохон компани болох Вингруп ар гэр тус бүрт 860 долларын тусламж олгохоор болсон байна. Мөн GoFundMe сайт нийт гэр бүлийнхэнд 40 мянган долларын хандив цуглуулах зорилт тавьсан ба одоогоор 17 мянган доллар цугларчээ. 

Өнгөрсөн сард Ессекс мужид 39 Вьетнам дүрвэгчийн цогцсыг ачааны машины хөргүүрт нуусан хэрэг гарсан юм. Цагдаа нарын мэдээлснээр тэд хүний наймааны золиос болсон ба найман хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC