Их Британий Уилтшир мужийн төв замаас ачааны машинд нуугдсан 15 дүрвэгчийг илрүүлжээ. 

Ачааны машинд сэжиг бүхий үйл ажиллагаа явагдаж байна гэх дуудлагын дагуу цагдаа нар машиныг зогсоож шалгасан байна. 

Баригдсан дүрвэгчид хаанаас ирсэн, хэн гэдэг нь тодорхойгүй байгаа ч цагдаа нарын хэлснээр тэд 16-30 насны эрчүүд гэнэ. Тэдний нэгийг шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэсэн бол бусдыг нь саатуулаад байна. Мөн тэднийг нууцаар Их Британий хил нэвтрүүлэхийг завдсан хэргээр нэг хүнийг баривчилжээ. 

Өнгөрсөн сард Ессекс мужид 39 Вьетнам дүрвэгчийн цогцсыг ачааны машины хөргүүрт нуусан хэрэг гарсан юм. Улмаар жолоочийг нь дүрвэгчдийг нууцаар хил нэвтрүүлэхийг завдсан хэргээр шалгаж байна. 

Эх сурвалж: RT, Time