Их Британий хамгийн том үүрэн телефоны оператор EE компани Лондон, Эдинбург, Белфаст, Кардифф, Бирмингем, Манчестер хотуудад 5G сүлжээг нэвтрүүллээ. Ингэснээр тус үүрэн телефоны хэрэглэгчид Самсунг, OnePlus, LG, Оппо брэндийн ухаалаг утсаар уг сүлжээг ашиглах боломжтой болж байна.

5G сүлжээ нь бичлэгийг гацахгүй үзэх, автомат жолоодлоготой машиныг ажлуулах зэрэг олон давуу талтай юм.

Өнгөрсөн сард Америкийн үүрэн телефоны оператор Веризон компани хэрэглэгчдэдээ “Самсунг Галакси 5G” гар утсаар хязгаарлалтай 5G сүлжээ ашиглах боломж олгожээ.

Одоогоор Америк, Өмнөд Солонгос, Их Британид 5G сүлжээ хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байгаа ба өргөн хэрэглээнд ашиглах боломжгүй хэвээр байна.

Ийнхүү олон тэрбум долларын дэд бүтцийг хөгжүүлж чадсанаар 2020 он гэхэд 4G-ээс 5G сүлжээнд бүрэн шилжиж боломжтой юм.

EE компани 2020 он гэхэд дахин 20 хотыг 5G сүлжээнд холбох бөгөөд бусад хотод 4G сүлжээг түр ашиглах гэнэ.

Эх сурвалж: CNN, The verge