Нийслэлийн байгаль орчны газраас БЗД-ийн 20-р хороонд байрлах Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгийг тусгаарласан байна. 

Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч мууддаг байсан юм. Харин дахин боловсруулсан материалаар хамгаалалтыг хийснээр ашиглалтын хугацаа уртсах боломжтой болжээ. 

Мөн байгалийн чулууг ашиглан явган хүний зам хийсэн ба булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулаад байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс одоогоор байнгын урсацтай 35-ыг хашиж хамгаалалтад авчээ.