Энэ сарын 13, 14-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-3 градус хүрч цочир хүйтрэн 15-аас өдөртөө дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Тодруулбал, 13-нд баруун болон төвийн аймгийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Улмаар 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 градус хүрч цочир хүйтэрнэ.

Сонирхуулбал, ЦУОШГ-аас энэ сард тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ гэж анхааруулж байгаа учир ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураахад зориулсан зөвлөмжийг ХХААХҮЯ-аас гаргасан байна.