Энэ сарын 13-15-нд баруун, төв, зүүн аймгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх гэнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.