Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй ч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 12-14 градус хүйтэн байна.

Мөн өнөөдөртөө аруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Гэхдээ ихэнх нутгаар цас орохгүй.

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Харин маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.