Шведийн ИКЕА брэнд Америкийн тавилга үйлдвэрлэгч Ори Ливин компанитай хамтран Рогнан гэх роботон тавилгын систем бүтээжээ.

Энэхүү шүүгээ хэлбэртэй тавилгыг дэлгэцээр удирдан хөдөлгөж хоёр хэсэгт хуваан ор, ширээ, буйдан болгох боломжтой байна. Ингэснээр жижиг орчинд амьдардаг хүмүүс найман метр кв зай хэмнэх боломжтой байна.

Уг Рогнан тавилгыг ирэх оноос Хонг Конг, Японд худалдаж эхлэх ба одоогоор худалдаалагдах үнэ нь тодорхойгүй байгаа юм. I

ИKEA компаний мэдээлснээр дэлхий дээр долоо хоногт 1.5 сая хүн хот руу нүүдэг байна. Иймээс хүн ам их, зай талбай багатай хотын оршин суугчид аль болох жижиг тавилга, хэрэгсэлээр гэрээ тохижуулдаг байна.

Эх сурвалж: Techcrunch, The verge, Engadget