Бид тоймлоё, Та унш

2019.09.30 Даваа                                                22°C  2,667.69  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё 


Турк руу шууд нислэг үйлдэнэ 

Монгол-Туркийн Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах санамж бичиг байгууллаа. Ингэснээр 7 хоногт 3 удаа, 800 суудалтай, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэхээр боллоо. 

Удахгүй тийзний үнэ буурна

Шууд нислэг үйлддэг болсноор өрсөлдөөн бий болж тийзний үнэ буурах гэнэ. Одоогоор зөвхөн Туркиш эйрлайнс Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой нислэг үйлдэж байгаа юм. Тийзний үнийн хувьд 2 талдаа ₮2.040.000, 1 талдаа ₮1.340.000 мянгын үнэтэй байна. 

Бид харилцан визгүй зорчдог 

2014 оноос хойш 30 хоног харилцан визгүй зорчиж байна. Сүүлийн жилүүдэд Туркт зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа ба албан бус мэдээллээр зөвхөн Истанбул хотод 4 мянга орчим иргэд ажиллаж, амьдарч байгаа юм. 


Малын махыг малчдын гар дээрээс

Лавай худалдааны төвд мах, хүнсний ногоо, цагаан идээг ченжийн нэмэгдэлгүй үнээр худалдаалж байна. Тухайлбал, хонины мах ₮6500-7000, үхэр ₮8500-9000, цөцгий ₮9000-12000, төмс ₮800, лууван ₮1000-2500, аньс, чацаргана ₮8000 үнэтэй байгаа юм. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусах ба 10, 11-р сард  дахин зохиохоор төлөвлөжээ. 


Шувуудын үхлийн шалтгаан тогтоогдлоо

Завхан аймгийн Бага нуур орчимд 2253 шувуу үхсэн нь нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсоноос болсон гэдгийг шинжилгээгээр тогтоолоо. Эдгээр шувуудын дийлэнх нь алаг ангир байcан ба шувууны нүүдэл дуусах хүртэл Бага нуурт үргээгч байрлуулаад байна. Тус нуур нь гадагш урсгалгүй, гол, горхи цутгадаггүй юм.


Фэйсбүүк лайкаа нууна 

Фэйсбүүк 9/27-оос лайкийн тоо нуух туршилтаа Австралид эхлүүллээ. Ингэснээр тухайн хэрэглэгчид бусдын постны лайкийн тоог харахгүй зөвхөн ба энэ нь нийгмийн сүлжээний дарамтыг бууруулах зорилготой юм. Лайк нуух туршилтыг Инстаграм 7 сараас хойш явуулж байна. Туршилтын дүнг нийтэд мэдээлээгүй ч лайкийн тоог нуух нь олон дагагчтай хүмүүсийн бизнест сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.


Саудын Араб аяллын виз олгож эхэллээ

Ингэснээр тус улс руу шашны бус зорилгоор нэвтрэх хүсэлтэй Америк, Их Британи зэрэг 49 орны иргэд аяллын виз авах боломжтой боллоо. Мөн эмэгтэй жуулчдыг толгойн алчуур зүүлгүй зөвхөн мөрнөөс өвдөг хүртэл даруу хувцаслахыг зөвшөөрчээ. Тус улсын ДНБ-ний 3%-г аялал жуулчлал бүрдүүлдэг ба 2030 он гэхэд үүнийг 10%-д хүргэх гэнэ. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман 2018 оноос эхлэн улсынхаа имижийг өөрчлөхийн тулд хүний эрхийг зөрчсөн хоригийг цуцалж эхэлсэн юм.

Таны сонорт


Image result for snowing icon Маргаашаас ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүснэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр