ҮСХ-ны мэдээлснээр энэ оны нэгдүгээр сард нийт 116 улстай худалдаа хийж, бараа эргэлт өмнөх оноос 178.9 сая доллар болжээ. Энэ нь экспорт 148.2 сая доллароор, импорт 30.7сая доллароор буурсан үзүүлэлт юм.

Гадаад худалдаа өнгөрсөн онд 103.3 сая долларын ашигтай гарч байсан бол нэгдүгээр сард 117.5 сая доллароор буурч,14.3 сая долларын алдагдалтай байна. 

Нэгдүгээр сарын импортын 40.3 хувийг Орос, 26.4 хувийг Хятад эзэлсэн ба Оросоос авсан бүтээгдэхүүний 59.8 хувийг нефть эзэлжээ. 

Импорт өмнөх оноос  30.7 сая доллароор буурсанд суудлын болон ачааны автомашины импорт буурсан нь голлон нөлөөлсөн байна.