МХЕГ-аас импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.

Тодруулбал, есдүгээр сарын 22-нд иргэн Ц, Б нар Хятадаас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Иймд тухайн бараа бүтээгдэхүүнийг хураан авч,  хоёр иргэнд хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ.

Сануулбал, НМХГ-аас энэ сарын нэгэнд Хятадын иргэн Зувакфу нь гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний хоолны амтлагч, хүнс, далайн бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн юм.