Индонезийн Папуа мужид Бямба гарагт орсон аадар борооны улмаас үер, хөрсний нуралт үүсэж 70 орчим хүн амиа алдаж 60 гаруй хүн сураггүй болжээ. Тухайлбал, Сентани хотхонд 51 орчим, Жаяапура хотод долоон хүн амиа алдсан байна.

Аврагчид одоог хүртэл сураггүй болсон иргэдийг хайж байгаа ба амиа алдсан иргэдийн тоо өсөх магадлалтай гэнэ.

Тус улсын Үндэсний гамшгийн агентлагийн мэдээлснээр хөрсний нуралтаас үүдэн зам хаагдсан бөгөөд хоёр гүүр, 100 гаруй байшин усанд автсан байна. Улмаар 4000 гаруй оршин суугч гэрээ орхиж зарим нь Засгийн газрын байшинд хорогдож байгаа юм.

Индонезод 10-4 сарын хооронд борооны улирал тохиож үер их болдог байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Сулавеси аралд болсон үерийн улмаас 70 гаруй хүн амиа алдсан бол гуравдугаар сард болсон үер олон 100 хүнийг орон гэргүй болгожээ.

Гамшгийн агентлаг сүүлийн саруудад Жаяапура хотын уул ойгүй болсон учир үерийн аюул болж магадгүй талаар мужийн удирдлагуудад сануулж байсан гэнэ. Папуа муж нь зүүн хэсгээрээ Папуа Шинэ Гвиней улстай хиллэдэг байна.

Эх сурвалж: BBC, NHK