Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.7 хувь, хотын хэмжээд 8.8 хувь байсан юм.

Тэгвэл сүүлийн хоёр сард инфляци өсөхөд нүүрс, мод, мах, хүнсний ногоо болон шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн гэж Монгол банкнаас мэдэгдлээ.

Цаг агаарын нөхцөлөөс үүдэн нүүрс модны үнэ өнгөрсөн оны 8-11 сар, энэ оны нэгээс гурван сард нийт 60.6 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн онд хураасан ургацын хэмжээ 2016 оноос 20-40 хувиар бага байсан тул хүнсний ногооны үнэ энэ онд 10-50 хувиар өсчээ.

Эдгээрээс төмс өмнөх оны мөн үеэс 85.3 хувь, лууван 138.1 хувь, байцаа 39.5 хувиар өндөр байгаа юм.

Нүүрс мод, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн нь нийслэлийн жилийн инфляцийн 4.6 нэгж хувийг дангаараа тайлбарладаг гэнэ. Тодруулбал,

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн,

Нэр төрөл

Жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

0.03

1.62%

Мах

0.10

1.09%

Хүнсний ногоо

0.02

1.01%

Шатахуун

0.06

0.84%

Бусад

0.79

4.21%