Инстаграм тусгай аппликейшн ашиглан автомат лайк, шэйртэй болдог хаягуудыг илрүүлэх боломжтой болжээ. Ингэснээр энэ төрлийн хаягуудад анхааруулга очиж, нууц үгээ солихыг шаардах гэнэ.

Инстаграм сүлжээ 2010 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 5000 дээш дагагчтай хаягийн эзэнд төлбөр өгдөг болсон юм. Үүнээс үүдэн хэрэглэгчид автоматаар дагагчтай болгодог аппликейшн ашиглах болжээ.

Эдгээр аппликейшн нь хэрэглэгчдийн нэвтрэх нууц үг зэрэг мэдээллийг шаарддаг бөгөөд энэ нь тухайн хаягийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг Инстаграм компаний зүгээс сануулж байна.

Фэйкбүүк компани 2012 онд Инстаграмыг нэг тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүнээс хойш Инстаграм олон тэрбум хэрэглэгчтэй болжээ.

Эх сурвалж: BBC, Fortune