Австралийн Перт хотын Кравли Энд завьны саравч нь тус улсын хамгийн олон жуулчин ирдэг газар юм. Энэ нь хөшөө дурсгал, ЮНЕСКО-гийн өв биш ердөө цэнхэр өнгийн модон байшин бөгөөд Инстаграм хэрэглэгчдийн дунд маш алдартай байна.

Иймээс Перт хотын удирдлага уг байшингийн ойролцоо 278 мянган австрали долларын үнэ бүхий нарны эрчим хүчээр ажилладаг нийтийн бие засах газар барихаар болжээ. Учир нь уг байшингийн ойр хавьд бие засах газар байхгүй учир жуулчид Зафферанос рестораны ариун цэврийн өрөөг хэрэглэдэг ба зарим нь хүч хэрэглэдэг талаар рестораны эзэн гомдол мэдүүлсэн байна.

Хунгийн голын дагуу байрлах уг байшингийн зургийг авах хүсэлтэй жуулчид машинаа ойролцоох гудамжинд орхиод Монтс Бэй замыг явган гаталдаг юм. Гэвч жуулчдын тоо нэмэгдснээс болж уг замын хөдөлгөөн ихсэж байгаа талаар өнгөрсөн сард Перт хотын консулын газар мэдээлжээ.

Эх сурвалж: CNN