Шинэ Зеландын Ванака муж дахь Ройн оргил дээр зургаа даруулахаар дугаарлан зогсож буй хүмүүсийн зураг Реддит сайт дээр 24 цагийн дотор 75 мянган хүнд таалагдсан байна.

Улмаар тус оргилыг зорих жуулчдын тоо 2016-2018 оны хооронд 12 хувь буюу 73 мянгаар өссөн гэдгийг Ванакагийн Байгаль хамгаалах департамент хэлжээ.

Уг байгалийн үзэсгэлэнт төрхийг гэрэл зургандаа мөнхлөх хүсэлтэй олон мянган хүн нэг зэрэг оргил өөд мацсанаас үүдэн уулын нуурын төвшнөөс дээш 1578 метрт байдаг жим өөрчлөгдөж байгаа ба энэ нь газрын гадаргад ямар нэг сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэнэ. Иймээс тус департаментын зүгээс аялагчдыг ууланд авирах бэлтгэлтэй ирж цаг агаар муудсан тохиолдолд буцаж явахыг зөвлөсөн байна.

Нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид аялагчдыг байгалийн үзэсгэлэнг сонирхох биш зөвхөн зураг авахуулах зорилгоор оргил дээр гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн Америкийн нэгэн хос оргил дээр нууцаар нисдэг тэргээр бууж хуримаа хийсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.

https://www.instagram.com/p/Bqf5ZZ-gh8A/?utm_source=ig_embed

Эх сурвалж: BBC, Fox news