Интернет их хэрэглэдэг оюутнуудын сурах хүсэл багасаж шалтгалтад санаа зовох нь ихэсдэг гэдгийг Английн эрдэмтэд тогтоожээ. Мөн интернетийн хэрэглээ ихсэх тусам ганцаардах мэдрэмж нэмэгддэг байна. 

Судалгаанд 285 оюутан оролцсон ба судлаачид интернетийн донтолт, сурах эрмэлзлэлд сөргөөр нөлөөлдгийг илрүүлжээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь өдөрт дөрвөөс дээш цаг, бусад нь нэгээс гурван цаг интернет ашигладаг гэсэн байна. Ингэхдээ 40 хувь нь нийгмийн сүлжээ, 30 хувь нь мэдээлэл хайхын тулд интернет ордог гэнэ. 

Үүнээс гадна интернетийн донтолтоос үүдсэн ганцаардал нь сурахад хүндрэл учруулдаг байна. Учир нь хэт их интернет ашигладаг оюутнууд нийгмийн харилцаанд оролцдоггүй бөгөөд энэ нь их сургуульд бусадтай харилцахад бэршээл авчирдаг гэнэ. 

Эх сурвалж: Science daily, India today