Ууртай муур гэх нэрээр интернетийн од болсон Тардар Соус өнгөрсөн Мягмар гарагт 7 настайдаа хорвоог орхисон талаар эзэн нь мэдэгджээ.

Анх 2012 онд Тардар Соусын эзний ах муурны зургийг Reddit сайтад тавьсан байна. Улмаар уг зургийг 48 цагийн дотор нэг сая гаруй хандалт авсан бөгөөд сайтын хэрэглэгчид муурын зургийн Фотошопоор янзалж эхэлжээ. Улмаар алдарт муурны зургийг олон сая ном, бараа бүтээгдэхүүнд ашигласан бөгөөд кино, телевизийн шоунд ч оролцсон байна. Одоогоор Гүүгл сайтад Ууртай муур гэх хайлтын 73 сая илэрц гарч ирдэг юм.

Эх сурвалж: CNN, Buzzfeednews