Донтолтын эсрэг программ

Apple компани утасны хэрэглээг багасгах зорилготой нэмэлт аппликейшн суулгасан байна. App Limits гэх шинэ аппликейшн нь хэрэглэгчдэд утсаа хэдэн цаг ашиглаж байгааг тогтмол сануулах юм. Үүгээрээ хэрэглэгч өөрөө аль аппликейшныг хэдэн цагаар хэрэглэснээ хянаж боломжтой.

Жишээлбэл, та инстаграмыг нэг цаг ашиглах тохиргоо хийвэл цаг дуусахаас таван минутын өмнө танд сануулах зурвас ирэх юм байна. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглээг хязгаарлаж болохоос гадна орон дотроо утас ашиглахаас сэргийлсэн тохиргоо хийж болно.  

Мэможи

Зөвхөн iPhone X загварын утсанд зориулсан аниможи буюу амьтны эможидоо шинэчлэл хийжээ. Хэлний хөдөлгөөн таних үйлдэл нэмснээр Animoji таны хэлний хөдөлгөөнийг дуурайх боломжтой болжээ. Хамгийн сонирхолтой нь та өөртэйгөө адил аниможи бүтээж болох юм. Та энэхүү мэможи гэх аппликейшнаар өөрийн хүүхэлдэйн хувилбарыг хийж, үсний засалт, арьсны өнгөө хүссэнээрээ өөрчилж болно.

Олон хүн нэгэн зэрэг дүрст дуудлага хийнэ

Харилцагчаа харж ярьдаг дүрст дуудлага буюу FaceTime дээд тал нь 32 хүн зэрэг холбогдох боломжтой болох юм. Мессеж цэснээсээ шууд хийж болох уг дүрст дуудлаганы камерт ч мөн шинэ шүүлтүүр, чимэглэлүүд нэмэгдэх гэнэ.

AR аппликейшн

Measure гэх нэмэлт аппликейшныг ашиглан та аливаа биетийн уртыг хэмжиж болох юм.  

Можев

Mac компьютерт зориулсан Можев гэх шинэ үйлдлийн системийг танилцууллаа. Үүний шөнийн горим нь хар, саарал өнгийн дэвсгэртэй учир харанхуйд ажиллаж мөн зураг засах зэрэг үйлдэлд тохиромжтой. Уг системд Desktop Stacks гэх дэлгэцэн дээрх ажлуудыг цэгцлэх тохиргоог суулгасан байна. Мөн IOS үйлдийн системийн News, Voice Memos, Stocks, Home аппликейшныг нэмэлтээр оруулжээ.

Нууцлал

Safari хайлтын системдээ хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах программ суулгасан байна. Энэ нь Фэйсбүүк сүлжээний like, share, коммэнт хэсгээр дамжуулан хэрэглэгчийг тагнахаар сэргийлэх үүрэгтэй юм.

Apple watch бугуйн цагны шинэчлэл

Энэхүү цаг тэмцээн, автомат дасгалын систем зэрэг дасгал хийхэд хэрэгтэй шинэ тохиргоотой болох юм. Мөн Apple watch хэрэглэгчид хоорондоо ярих боломжтой Walki-Talkie гэх сонирхолтой программ нэмэгдэх гэнэ.

App Store

iOS, Mac үйлдлийн системүүдийн App Store-ыг нэгтгэж магадгүй гэж байсан ч Mac компьютерийн App Store iOS-ийнхтэй нилээд төстэй болж байгаа юм. Энэхүү IOS 12 үйлдлийн систем нь ирэх есдүгээр сард iPhone утасны шинэ загварын нээлтийн үеэр хэрэглэгчдэд хүрэх боловч удахгүй туршилтын загвараа гаргах гэнэ.

Эх сурвалж: CNN, Theverge