iPhone 5 загварын хэрэглэгчид ирэх сарын гурванаас өмнө үйлдлийн системээ iOS 10.3.4 болгон шинэчлэхийг Apple компаниас санууллаа. Хэрэв шинэчлэл хийхгүй бол интернетэд холбогддог App Store, имэйл, хайлтийн систем, iCloud зэргийг аппликейшнийг ашиглах боломжгүй болно. 

iPhone 5 загвар нь iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн шинэчлэлийг хүлээн авахгүй боломжгүй учир тус утасны хамгийн сүүлийн шинэчлэл iOS 10.3.4 байх гэнэ. Үйлдлийн системээ шинэчлэхдээ утсаа usb кабелиар компьютертэй холбох шаардлагатай. 

Үүнээс гадна  iPhone 4S, iPad мини 1, iPad 4-тэй хүмүүс үйлдлийн системдээ хамгийн сүүлийн боломжит шинэчлэлийг хийснээр GPS үйлчилгээг цаашид ашиглах боломжтой байна. 

iPhone 5 загвар нь 2012 оны есдүгээр сард худалдаанд гарсан бөгөөд нээлтээ хийснээс 24 цагийн дотор хоёр сая урьдчилсан захиалга авч байжээ. Уг загвар 70 сая хувь борлуулагдсан байна. 

Эх сурвалж: BBC, The independent