Өнгөрсөн сард Хятадын зах зээлд iPhone-ий борлуулалт 18 гаруй хувиар өсжээ. Мөн Apple компани өнгөрсөн сард Хятад руу 3.2 сая утас нийлүүлсэн нь 2018 оноос 2.7 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

iPhone-ий Хятад дахь борлуулалт удаан шинэчлэл, Хятадын өрсөлдөгчдөөс болж 2015 оноос хойш тогтмол буурч байжээ. Улмаар үндэсний үйлдвэрлэгч Хуавей компаний гар утасны худалдаа өссөн байна. 

Өнгөрсөн оны гуравдугаар хагаст Хятадын гар утасны борлуулалтын 42 хувийг Хуавей эзэлж байсан юм. Иймд Apple компани өнгөрсөн онд борлуулалтаа өсгөхийн тулд Хятадын худалдан авагчдад хямдрал, урамшуулал олгосон нь үр дүнд хүрсэн байна. 

Эх сурвалж: Reuters, CNN