Бид тоймлоё, Та унш

2019.08.16 Баасан                                                         19°C  2,672.25  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Монголын эзэнт гүрний үеийн олдворыг нээлээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг гэх газарт тонож сүйтгэгдсэн булшнаас эд өлгийн зүйлсийг цуглуулах явцад 700-800 жилийн өмнөх Монголын эзэнт гүрний үеийн олдворыг илрүүллээ.

700 жилийн тэртээх шар тос 
Олдворууд мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан ба 3 ваар өрөм, 1 ваар шар тос байжээ. Мөн нар, сар, бурхны дүрстэй алтан эдлэл, алтан ээмэг, торгонд баринтагласан эд зүйлтэй ширэн хавтага, домгийн амьтдын дүрстэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсэг, нум, сумны зэв, ясан сойз зэрэг хэдэн зуун олдвор байгаа юм.

Олдворыг өнөөдөр дэлгэнэ 

Тус ажлыг Монгол-Америкийн хамтарсан судалгааны баг гүйцэтгэж байгаа ба шинэ нээлтийн олдворыг нийтэд танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт Монголын үндэсний музейд болно.


Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн анхааралд 

Тэнцсэн иргэд бүрдүүлэх материалаа 8/19-23-нд Мишээл, Дүнжингаравын 1 цэгийн үйлчилгээний төвд аваачиж өгнө. Ингэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь материалаа өөрийн биеэр авчирна. Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй, хуурамч материал бүрдүүлсэн бол жагсаалтаас хасаж, дараагийн хүнийг оруулах юм. Түрээсийн орон сууцанд хамрагдахад бүрдүүлэх бичиг баримтыг энд дарж үзнэ үү. 


ДОХ-ын 3 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Ингэснээр нийт тохиолдол 277 болж байна. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор ДОХ-той 1 хүний ард 5-6 хавьтагч байдаг гэж үзвэл манай улсад 1662 ДОХ-ын халдвар тээгч байгаа юм. Өнгөрсөн 5, 6 сард ДОХ-ын 4 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба сүүлийн жилүүдэд БЗХӨ-ний өвчлөл нэмэгдэж байна. 


iPhone-ыг хакердсан хүнд $1 саяыг өгнө 

Apple компани iPhone-ыг хакердаж чадсан мэргэжилтэнд $1 саяын шагнал амлалаа. Тухайлбал, хэрэглэгчийн оролцоогүйгээр нууц мэдээллийг нь авч чадвал $500 мянга, жирийн мэдээллийг авбал $250 мянга, түгжээтэй төхөөрөмжид нэвтэрвэл $100 мянгыг өгөх гэнэ. Apple-ыг хакердах нь хакер болон хууль хяналтын байгууллагад ч хүндрэлтэй байдаг юм.


Трамп Ши Жинпинтэй уулзахыг хүслээ

Трамп Хонг Конгт үүсээд буй асуудлыг богино хугацаанд, хүнлэг аргаар шийдвэрлэх талаар Ши Жинпинтэй уулзахыг хүслээ. Мөн Хонг Конгийн асуудлыг шийдвэрлэсний дараа Хятадтай худалдааны дайныг зогсоох тохиролцоо хийнэ гэлээ. Ши одоогоор хариу өгөөгүй байгаа ба Хонг Конгийн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид онгоцны буудлыг чөлөөлж, жуулчдаас уучлалт хүссэн юм.

Таны сонорт


Image result for road icon Нисэхийн эцсийн буудлаас Буянт–Ухаа 21-р гудамж хүртэлх замыг 8/26 хүртэл хаалаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр