Apple компаний энэ онд гаргасан iPhone утаснуудын хамгийн хямд үнэтэй iPhone XR загвар худалдан авалтаар тэргүүлсэн байна. Тэгвэл тус утасны дараагийн загвар болох iPhone XR2 нь XS, XS Max загваруудтай ижил хос арын камертай байна гэж Японы Макокара сайт мэдээллээ.

Мөн илүү том LCD дэлгэцээс гадна урд талын камерын нягтрал 7MP-12MP болж сайжрах ба ирэх есдүгээр сард танилцуулагдах iPhone 11-тэй ижил 18 вольтын түргэн цэнэглэгчтэй болох гэнэ.

iPhone 11, 11 Max загварууд нь гурвалсан арын камертай байх ба энэ нь том дөрвөлжин суурин дээр хийгдэнэ гэж Apple компани мэдэгдсэн юм. Гэвч энэ нь үзэмжийн хувьд тийм ч таатай харагдахгүй гэж шүүмжлэгчид үзжээ.

Image result for apple 11
Apple 11

Эх сурвалж: Gizchina, Forbes, BGR