Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд он гарсаар 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2937 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийг 1294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийг 761 иргэнд олгосон байна. 

Зах зээл дэх орон сууцны зээлийн хүү ипотекийн зээлээс 2-3 дахин өндөр байгаа юм. Тиймээс иргэдийн дунд найман хувийн ипотек хамгийн эрэлттэй байгаа ба өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон нийт 5800 орчим айлын орон сууц бэлэн байна.

Өнгөрсөн онд Монголбанк, Засгийн газрын санхүүжилтээр ипотекийн зээлд 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4676 иргэн үүнд хамрагджээ.