Иран 2015 оны цөмийн гэрээгээ зөрчиж зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү уран олборлосон гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Тодруулбал, гэрээнд уран олборлолтын хэмжээг 3.67 хувь гэж заасан бол Иран 4.5 хувийг олборлосон байна. 

Америкийн хоригоос болж Ираны эдийн засаг доройтсон бөгөөд Европын холбооноос тусламж хүссэн юм. Хэрэв Европын холбоо гурван сарын дотор уг саналыг хүлээж авахгүй бол уран олборлолтоо 20 хувьд хүргэнэ гэж Ираны тал мэдэгджээ.

 Үүнтэй холбоотойгоор Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөөлөгчдөө Иран руу илгээж уран олборлолтын асуудлаар хэлэлцэхээр болсон юм. Ажиглагчдын хэлснээр уран олборлолтыг 20 хувьд хүргэснээр Ираны цөмийн зэвсэг бүтээх бололцоо улам сайжрах гэнэ. 

Эх сурвалж: The guardian, NHK