Ираны алдартнууд болон чинээлэг хувийн багш нар замын түгжрэлээс зайлсхийхийн тулд дуут дохиолол ашиглаж байна гэж тус улсын хувийн дуут дохиолол үйлчилгээний газар мэдээллээ. 

Улмаар Техран хотын ерөнхий прокурорын газар дуут дохиоллын хууль бус хэрэглээг зогсоох захирамж гаргасан байна. 

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид алдартнуудын уг хууль бус үйлдлийг шүүмжилсэн ба зарим нь жинхэнэ дуут дохиололтой машинуудын ажилд саад болохгүй байхыг хүсжээ. 

Иранд дуут дохиололтой машинууд тусгай журмын дагуу замын хөдөлгөөнд оролцдог ба эмнэлгийн бичиггүй, өвчтөн тээвэрлээгүй тохиолдолд дуут дохиолдол ашиглахыг хориглодог байна. 

Эх сурвалж: BBC, Independent