Жүдо бөхийн Олон улсын дүрвэгчдийн багийн тамирчин, Ираны иргэн Саид Моллэйд ерөнхийлөгч Х.Баттулга Монголын иргэншил олголоо. Ингэснээр тэрээр энэ сарын 12-14-нд Хятадын Чиндао мужид болох Олон улсын мастеруудын тэмцээнд Монголын нэр дээр оролцох юм. 

Моллэй нь эх орноосоо дүрвэж Олон улсын дүрвэгчдийн багийн нэр дээр барилдаж байсан ба өнгөрсөн онд дэлхийн аварга болжээ. Түүнд Герман улс иргэншил олгохыг хүссэн ч тэрээр Монголыг сонгосон байна.

Моллэй нь Олон улсын дүрвэгчдийн багийн нэр дээр -81 кг-ын жинд дэлхийд гуравт бичигддэг ч Монголын иргэн болсноор уг амжилт нь хүчингүй болох юм. Тус ангилалд манай улсаас О.Ууганбаатар 17-д, Н.Давгасүрэн 27-д бичигддэг байна. 

Манай хэд хэдэн жүдочАзербайжаны иргэншил авсан ба өнгөрсөн онд гурван жүдочийг өөр орнууд сонирхож байсан юм. Тухайлбал, Н.Давгасүрэнд Арабын нэгдсэн Эмират улс иргэншил олгохыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. 

Манай улс 2004 оны олимпоос хойш жүдогийн төрөлд амжилт үзүүлж байгаа ба Моллэйг багтаа элсүүлснээр амжилтаа улам бататгах боломжтой юм. 

Эх сурвалж: Judo inside