Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Ираны металл буюу төмөр, хөнгөн цагаан, ган, зэсийн экспортод хориг тавилаа. Мөн цаашид тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо чангатгах бөгөөд Ирантай худалдаа хийхээ зогсоохыг Европын орнуудад уриалжээ.

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн үндсэн таван орон, Герман болон Иран 2015 онд Иранд цөмийн хөтөлбөрөө зогсоосных нь хариуд эдийн засгийн хоригоо суллах гэрээ байгуулсан юм. Гэвч Ираныг гэрээгээ зөрчиж байна гэж үзэн Америк өнгөрсөн 2017 онд уг гэрээнээс гарсан байна.

Үүнээс хойш Америк Ираны нийт газрын тосны импорт болон тус улсын хувьсгалт хамгаалагчдын корпусыг террорист байгууллага гэж үзэн хориг тавьжээ. Ираны экспортын 10 хувийг металл эзэлдэг байна.

Эх сургууль: Reuters, AP