Ираны парламентын гишүүн Ахмад Хамзе Америкийн ерөнхийлөгч Доналд Трампыг устгасан хүнд гурван сая долларын шагнал амлалаа. Мөн холын зайн цөмийн пуужингийн үйлдвэрлэлтээ үргэлжлүүлж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэжээ. 

Америкийн арми энэ сарын гурванд Ираны армийн генерал Кассем Солеманийг устгасан юм. 

Америк болон барууны холбоотнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэж үздэг. Гэвч Ираны тал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд цөмийн туршилт хийдэг гэж мэдэгдсэн юм. 

Дэлхийн орнууд Иранд тавьсан хоригоо цуцалсны хариуд цөмийн хөтөлбөрөө зогсоох гэрээг 2015 онд байгуулжээ. Гэсэн ч Америк уг гэрээнээс гарсан бөгөөд хоёр орон харилцан дайралт хийж эхэлснээс болж уран баяжуулалтаа дахин эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Al jazeera, Business insider